Эко даавуун тор хаанаас авах вэ?
Та одоог хүртэл дэлгүүрээс 100–200 төгрөгийн үнэтэй гялгар уут худалдан авсаар л байгаа юм биш биз дээ?
Яагаад даавуун тор хэрэглэх хэрэгтэйг эхлээд дурдъя.
- Байгальд болоод таны эрүүл мэндэд ээлтэй.
- Гялгар уутнаас үнэтэй ч гэсэн хэд дахин илүү удаан хэрэглээтэй.
- Таны хүссэн загвараар хэвлэгдэнэ.
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буйн тод жишээ.
Дэлгүүр орох бүрдээ ямар нэгэн даавуун байгальд ээлтэй тор авч гардаг уншигч байвал та энэ удаагийн блогийг алгасаж болно шүү. Гэхдээ хүнснээс өөр зүйл хийж болох гоёмсог, загварлаг даавуун тор хаанаас авах талаар бичсэн байгаа шүү.
Segsgermaa.com
Хаана ямар үйл ажиллагаа болж оролцогчдодоо tote bag өгч байна тэр нь segsgermaa-н л хэвлэсэн tote bag байх болсон. Хэвлэл болон даавуу нь бүр л гоё болж байгаа. Маш олон төрлийн даавуун хэвлэл хийдгийг нь доорх зурагнуудаас харж болно.
Торхон бренд
Монголд хамгийн анх эко уут, даавуун тор үйлдвэрлэж эхэлсэн “Blackdiamondmoon” компанийн брэнд.
MichelAmazonka
Загварлаг, өнгөний сонголт арвин tote bag-ууд 6,000–15,000 төгрөгийн үнэтэй. Хамгийн гол нь Michel & Amazonka-н бүтээл шүү дээ. ❤
Tagtaa Publishing
Номонд дурлагч залуус Segsgermaa.com-н хэвлэлээр хийгдсэн tote bag-г Тагтаа Паблишингээс ном худалдан авахдаа давхар аваарай.
Эко тор/ Tote bag
Үйлдвэрлэгч өрийн гараар даавууны будаг ашиглан буддаг энэхүү tote bag-ууд 9,000–20,000 төгрөгийн хооронд худалдаалагддаг юм байна.
Богцхон уут
3/1-нээс ногоогоо юунд хийх гэж байна даа? Нэг удаагийн #ГялгарУутыг орлох #Богцхон уутыг сонгоорой.
MNUMS Cotton nets
Манай Анагаахын оюутнууд анхаараарай. Цагаан халад, мэсийн гутас, хувцас гээд л хэрэгцээт зүйлсээ өнгийн гялгар уутанд бус tote bag-нд хийцгээе.
Мөн та бүхэн харааны бэрхшээлтэй иргэдийн хийсэн ЭКО торыг сонирхоорой.
Оёх үйлд авьяастай эмэгтэйчүүд өөрсдөө tote bag хийж болно шүү. Youtube-р дүүрэн энгийн tote bag хийх аргууд байна.
Эдгээр сонголт гялгар уутыг халаад зогсохгүй цүнхийг хүртэл халж байна шүү дээ.
Жич: Хэн нэгэн хүний захиалгаар бус бусдад нэг дор хэрэгцээт мэдээллийг хүргэе гэсэн бодлоор бичсэн болно.